Залуусын хөгжилдНийгэмОнцлох

Олимпын хорооны өмнөх талбайг нийтэд нээлттэй ногоон байгууламж болгоно

МҮОХ-ны байрны өмнөх “Бөртэ чоно” цогцолборыг иргэдэд нээлттэй, ногоон байгууламж бүхий талбай болгохоор болжээ. Энэхүү ажлын эхлэл болгож МҮОХ-ны өмнөх тоосгон хашаагаа нураасан байна.

Энэ талаар МҮОХ-ы Ерөнхийлөгч Б.Баттүшиг өөрийн цахим хуудсандаа “Тамирчид, хүүхэд залуучууддаа ээлтэй, спортоор хичээллэх боломжтой талбай, заал танхимыг илүү олон болгох зорилтын хүрээнд хийгдэх нөр их ажлыг спорт-Олимпизмын их гэр бүлийн гишүүд, спорт холбоодтойгоо хамтран ойрын хугацаанд хийх болно” хэмээн бичсэн байв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %