ДэлхийдНийгэм

Монгол залуусын байгуулсан стартап компани Францын шилдгээр шалгарахаар өрсөлдөж буй тул дэмжихийг хүслээ

Францад амьдардаг эгч, дүү хоёр хамтран инновацын “Кomet story” компани үүсгэн байгуулж, Францын зах зээл дээр өрсөлдөн ажиллаж байна.

Шинээр байгуулсан стартап компаниудын шилдгийг шалгаруулах тэмцээн саяхан Парис хотноо зохион байгуулагджээ. Тус тэмцээнд монгол залуус “Кomet story” компаниараа оролцож, шилдэг зургаад шалгарсан байна. Дээрх зургаан компаниас нэгийг зургаадугаар сарын 23-нд шалгаруулж, цаашдын үйл ажиллагаанд нь Франц Улсаас дэмжлэг үзүүлэх аж.

Шалгаруулалтад олон үзүүлэлтийг харгалзах бөгөөд нийгмийн сүлжээгээр аль компани нь хэр олон санал авсан бэ гэдгийг үнэлэх аж. Иймээс эгч, дүү хоёрын ээж Монгол түмнээ дэмжихийг хүслээ. Санал өгөхдөө холбоосоор орж овог нэр, мэйл хаягаа бичин, шалгарсан зургаан компаниас “Кomet story” гэх хамгийн эхэнд гарч ирсэн компанийн нэрийг сонгож, сонголтоо баталгаажуулахад болох юм байна.

Тэд компаниа амжилттай ажиллуулж, Монгол Улсдаа үр шимийг  нь хүргэж, Монголын төрөх эмнэлэг, хүүхдийн асрах газрууд, хөгшчүүдийн асрамжийн төвүүдийн орчныг сайжруулахад анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлэх хэтийн зорилготой байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %