
Францын жүдо бөхийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд Вильбон хотноо зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнийг жүдо бөхийн улсын шүүгч Сүхбаатарын Нямсайхан шүүн явуулсан бол Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг легионер тамирчнаар оролцож мөнгөн медаль хүртсэн байна.
“Токио-2020” олимпын холимог багийн төрөлд жүдо бөхийн эх орныг нутагт нь ялж аваргалсан Францууд багийн тэмцээнээ эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион байгуулдаг бөгөөд эрэгтэй багуудаас манай оронд бэлтгэлээ хангасан домог Тедди Риньегээр ахлуулсан Пари Сен-Жермейн аваргалсан байна. Тус тэмцээнд түрүүлсэн домогт жүдоч Тедди Ринье өөрийн алтан медалийг монгол шүүгч С.Нямсайханд дурсгажээ.
Эмэгтэй баг
1. PSG – Paris Saint-Germain
2. ESBM Judo
3. SGS Judo
J.C. Maisons-Alfort
Эрэгтэй баг
1. PSG – Paris Saint-Germain
2. FLAM 91
3. AJA Paris
SGS JUDO