ADB: Монгол Улсад 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ

2022-05-27 126 0

Азийн хөгжлийн банкны зүгээс эдийн засгийн энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж, 100.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэснийг тус банкны  Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран мэдэгдлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр  Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр тэрбээр энэ талаар мэдэгдсэн юм.

Мөн манай улсад урт хугацааны төсвийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр батлагдах төлөвтэй гэлээ.

Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх хоёр зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар хараахан батлагдаагүй байгаа. Уг хоёр зээл олгохыг Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлөөр батлагдсан тул энэ хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`