add_action('wp_head', function(){echo '';}, 1); Х.Нямбаатар эрлийз морьтой уяачдын лоббинд орсон гэв

Х.Нямбаатар эрлийз морьтой уяачдын лоббинд орсон гэв

2022-05-26 116 0
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наад­­­­маа авч үлдээе” сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: “Үндэсний Их Баяр наадамд уралдах морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулбал эрлийз морьд л уралдана.
Өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатартай уулзах хүсэлтээ олон удаа өгсөн боловч бидэнтэй уулзалгүй, эрлийз морьтой хүмүүсийн лоббинд орж, өөрөө эрлийз морь уяж Хэнтий аймагт уралдуулж байсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүн Засгийн Газрыг төлөөлж, УИХ-д хуулийн төсөл өргөн барьж байна.
Өнгөрсөн жил баяр наадмын комиссын даргыг төлөөлж, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар үйлдвэрлэг байдлаа харж, сэрвээний өндрөөр хэмжиж уралдах байсан журмыг цуцлаад, зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулна гэдэг хууль бус, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн, захиргааны хуулийг зөрчсөн журам баталсан. Энэ журмыг 2025 он хүртэл дагаж мөрдөх хуулийн төсөл явж байна.
Зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар Монгол адуу, эрлийз адууг ялгаж чадахгүй. Учир нь заасан сэрвээний өндрөөс дээш Монгол адуу ч байдаг. Тэр хэмжээнд нь ордог нэгдүгээр үеийн эрлийз адуунууд ч байдаг. Тийм учраас энэ бол шинжлэх ухааны үндэслэлгүй. Монгол үйлдрийн адууны стандарт байсаар байтал түүнийг хэрэгжүүлэлгүй, хууль зөрчсөн хуулийн төсөл өргөн барьж байгаад гомдолтой байна. 2020 оны 2 сарын 28-ны өдөр Үндэсний спортын 15 холбоо нэгдэж байгуулсан ҮСХ-ноос зохион байгуулсан чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан. Уг чуулганаас үндэсний спортыг хөгжүүлэхэд баримтлах бодлого, зөвлөмжийг баталсан.
Уг зөвлөмжийн 2,2-д монгол адуугаа маргаангүй уралдуулах бүртгэлжүүлсэн хуулийн төсөл УИХ-аар батлуулж өгөөч гэдэг баримт бичиг гарсан. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шадар сайдаас холбогдох албан тоотоор хүргүүлсээр байтал Хууль Зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Үндсэн хууль зөрчиж хуулийн төсөл боловсруулж байгаад гомдолтой байна. ” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`