Хүүхэд бүр аливаа хүчирхийллээс ангид аюулгүй орчинд өсч хөгжих эрхтэй гэж Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан байдаг. Хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрхүүдийн нэг болох аюулгүй байдлаа хамгаалуулах эрх нь хүүхдийн хувьд хамгийн чухал эдлэх ёстой эрх юм.
.png)
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсролын байгууллагын холбогдох хүмүүс хүүхдүүдийн нас биед тохирсон сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй. Хэрэв энэ халдлагад өртсөн, өртчихөөд хэн нэгэнд хэлж чадахгүй байгаа бол итгэлийн утас хамгийн чухал
.png)
Бэлгийн хүчирхийлэл нь зөвхөн хохирогч хүүхдээр хязгаарлагдахгүй гэр бүлд нь ноцтой үр дагавар авчирдаг бөгөөд хохирогчийн ойр дотны хүмүүс цочролд орж, сэтгэл зүй, эдийн засгийн хувьд давхар хохирол амсах юм.
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
.png)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хүний эрхийн комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалтын 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 27-ны хооронд Баянхонгор, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд аймагт улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх нь аливаа сэтгэл түгшээсэн асуудлыг ил гаргаж дэвшүүлэх, ярилцах боломж олгодог гэдгийг анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлүүдийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байх, хүүхэдтэй нээлттэй ярилцаж, аливаа асуудалд нээлттэй, санаа бодлоо илэрхийлэх талаар хүүхдийг зоригжуулж байх, хүүхдийг хүчирхийлэл, дарамтад өртсөн тохиолдолд хэзээ ч буруутгаж болохгүй бөгөөд хүчирхийлэл дарамт үүссэн эсвэл тухайн асуудлыг илчилж мэдээлсэн нь буруу зүйл огт биш гэдгийг хүүхдэд баттай ойлгуулж мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.


