Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яам хамтран “Унгарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр Шангри-Ла худалдааны төвд Унгарын үндэсний хоол, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, уран зохиол, аялал жуулчлалын салбарын сурталчилгаа, рубикийн шооны үзүүлбэр, урлагийн тоглолт болсон юм. Тэгвэл өнөөдөр “Унгарын соёлын өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, шинжлэх ухаан, технологи, соёл, уран зохиол, аялал жуулчлалын талаар танилцуулснаас гадна Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнг дэлгэлээ.





Эх сурвалж : НИТХ


