НийгэмОнцлох

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авна

Монгол Улсад албан болон хувийн хэргээр амьдарч байгаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гуравдугаар сараас цахимаар хүлээн авч эхэлсэн.

Тэгвэл ирэх даваа гараг буюу 2022 оны тавдугаар сарын 9-нөөс оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авахыг мэдэгдлээ.

Үүнтэй холбогдуулан гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээх юм.

Өнөөдрийн байдлаар 648 аж ахуйн нэгж, байгууллагын 1427 гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлээд байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %