“Алтан дорнод монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд эхнэрээсээ салсан талаараа хэвлэлд ярилцлага өгсөн. Тодруулбал “4 хүүхдийн маань ээж надаас салсан. Өнгөрсөн хугацаанд Б.Танан гэж хүнд дурласан, түүнгүйгээр байж чадахгүй гээд яваад өгсөн. Би эхнэрээ хатан шиг л юугаар ч дутаахгүй амьдруулсан. Миний эхнэр эд мөнгөний шуналгүй, гэнэн цайлган зантай хүн. Улстөрийн зорилгоор эхнэрийн минь сэтгэлийг хувиргаж, тоглолтод оруулж гэр бүлээр минь тоглолоо” гэсэн агуулгыг илэрхийлсэн. Тэгвэл түүний эхнэр Х.Янжингаажид нийгмийн сүлжээнд мэдээлэл нийтэлжээ.
Би өнөөдөр ийм юм бичихдээ тулж байгаадаа үнэхээр гутарч байна. 16 жилийн турш 4 эрүүл сайхан хүүхдийн аав ээж болж, 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хамт бүтээчээд хамаг бузар булай нь ил болмогц хууль ёсоор өөр дээрээ авах ёстой хүүхдүүд болон эд хөрөнгийн маргааныг маань улстөртэй холбож, намайг явдал суудалтай болгож буй нь хөх инээд, харуусал хоёрыг зэрэг хүргэж байна.


