Нийгэм

БНХАУ-ын баг Азийн АШТ-д оролцохгүй боллоо

Энэ сарын 19-24-нд манай нийслэл Улаанбаатарт Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болно.

Чөлөөт бөхийн Азийн гол төлөөлөл, урд хөрш БНХАУ-ын шигшээ болон Тайваний баг ирж чадахааргүй болжээ. Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

Уг нь нанхиадууд бөхийн гурван төрөлд бүтэн багаараа ирэх байсан. Багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Рон Ниннинг, олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Пан Киану, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ден Живей, сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Саилик Валихан, ДАШТ-ий хүрэл медальт Киан Хайтао гээд шилдгүүд мэдүүлэгт нэрсээ өгөөд байсан юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %