Үнийн өсөлт, шударга ёсны төлөө тайван жагсаал хийж буй залуус 00:12 цагийн байдлаар /2022.04.08/ төв талбайд олноор цуглан үзэл бодлоо илэрхийлсээр байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, түүнчлэн залуусын аюулгүй байдлыг хангах үүднээс автозамыг хааж буйг ЦЕГ-аас мэдээлж буй. Тэгвэл олон нийтийн сүлжээнд хүчний байгууллагын алба хаагчид автомашиндаа түлш авч буй бичлэг болон мэдээллүүд тархаад буй.



