УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж, нэг санамж танилцуулав.
Тэрбээр, УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд шинэ гишүүний сургалт орсон. Сургалтаар гишүүдэд санамж хүргүүлсэн. Санамж гишүүн бүрийн өрөөнд, цүнхэнд байдаг гэж бодож байна. Санал санаачилга гаргаж, тэрийгээ олон нийтэд хүргэхээр ажиллаж байгааг сайшаан дэмжинэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцогч дараах санамжийг баримтална. 1-рт, хуралдааны танхимд үндэсний болон албаны хувцастай нэвтэрч, өөрт хамааралитай хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааны зохион байгуулах албан тушаалтны заасан дугаар бүхий суудалд суух.. гэдэг санамж бичиг бий.
Гишүүд өнөөдөр агаарын бохирдолтой холбоотой асуудалд анхаарал хандуулж, “Дулаанбаатар” гэсэн бичигтэй фудволк өмссөн байна. Чуулганы танхимд фудволк өмсөхийг хориглож байна.
Бид төр, түмэн олноо хүндэтгэх ёстой. Олон нийтэд чиглэсэн мэдээллийг хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэх учиртайг хэлье гэв.


