
Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын үр дүнг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өнөөдөр танилцуулав.
Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат “ЭЕШ-д шалгуулагчид, эцэг эхчүүд, багш нарын хандах хандлага нь өөрчлөгдөж байна.
Энэ жил ЭЕШ-ын журмыг зөрчсөн буюу шалгалтын дүн оноогоо хүчингүйд тооцуулсан, шалгалтын байранд хориглох зүйлсийг авч орсон тохиолдол гараагүй. Улсын хэмжээнд нэг л тохиолдол гарсан.
Түүнчлэн шалгалтад хоцорч ирсэн хүүхэд маш цөөн байсан. Бүх хүүхэд бичиг баримтаа сайтар бүрдүүлээд цагтаа ирсэн” гэв.