
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК), Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Худалдаа, хөгжлийн банк болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
ТоС долоо хоног нь Монгол Улсад Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна.
2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ОУСК, Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), Голомт банк нар хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага, Хүлэмжийн хийн тооцоолол хийх” сургалтад SBFN-ийн гишүүн орнууд, санхүүгийн байгууллагын төлөөллүүд болон зохицуулагч байгууллагын төлөөллүүд нийт 100 гаруй хүн идэвхтэй оролцлоо.






Уур амьсгалын эрсдэлийн удирдлагын хувьд санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн зохицуулагч байгууллагууд ирээдүйд учирч болох уур амьсгалын эрсдэлийг зээлийн багцын хэмжээнд тооцоолох, удирдах арга зүйн тухай мэдлэгийг ОУСК-ийн мэргэжилтнүүд танилцууллаа.
Энэхүү чиглэлд болон багцын хүлэмжийн хийн тооцоололд Голомт банк өөрсдийн бодит туршлагаасаа хуваалцсан бөгөөд PCAF байгууллагын Ази Номхон далайн бүсийг хариуцсан захирал Тиан-и ба түүний баг санхүүжүүлсэн хүлэмжийн хийн тооцооллыг хэрхэн хийх, жишээ болгож бизнесийн зээл болон ипотекийн зээлийн хувьд тооцох сургалтыг орж, санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжрууллаа.
Дэлгэрэнгүйг эндээс.








ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК