add_action('wp_head', function(){echo '';}, 1); “Дээд боловсролын хувьд жендэрийн харьцаа алдагдсан. Эмэгтэйчүүд илүү боловсролтой байна”

“Дээд боловсролын хувьд жендэрийн харьцаа алдагдсан. Эмэгтэйчүүд илүү боловсролтой байна”

2023-06-12 249 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт болох талаар мэдээлэл хийв.

Тэрбээр энэ үеэр “УИХ-д 13 эмэгтэй байгаа нь 17 хувийг бүрдүүлж байна. Азийн бусад орнуудаас парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор манай улс дунджаас доогуур байгаа. Зөвхөн улс төрийн оролцоо яриагүй. Боловсрол, хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн асуудал бий. Энэ нь улс орны хөгжилтэй холбоотой.

Монгол Улс шиг цөөхөн хүн амтай орны хувьд хөдөлмөр эрхлэлтээс хоцорвол дараагийн шатанд ядуурал руу орно. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, жендэрийн асуудлаар олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтарсан ажлын хэсэг байгуулна. Дээд боловсролын хувьд жендэрийн харьцаа алдагдсан. Эмэгтэйчүүд илүү боловсролтой байна.

Харин сүүлийн 10 гаруй жилд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багассан. Энэ чиглэлд бусад улсууд яаж анхаарч байгаагаас бид суралцах ёстой. Олон улсын хамтын ажиллагаа байгуулъя гэж бодож байгаа” гэдгийг хэллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`