
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй аргын нэг нь мэдээж хяналтын камерын техник, хэрэгсэл, хяналтын нэгдсэн систем. Гэвч өөрийгөө хамгаалах гэж камер суурилуулснаасаа болоод хууль зөрчиж, шийтгэл хүлээх асуудал үүсэх вий. Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн тухайлсан заалтаар хариуцлага хүлээсэн олон тохиолдол байдгийг дуулгая. Тэгвэл яах вэ гэж үү?
Монгол улсын хэмжээнд нийт 6686 ширхэг хяналтын камерыг суурилуулсан байдаг. Үүнээс 3311 нь нийслэлд, 3375 нь орон нутагт байдаг байна. Камерын хяналттай орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах, аюулгүй байдлыг хангах эерэг үр дүнтэй хэдий ч өдөр тутамд хаа нэгтээ бидний дүрс бичлэг хяналтын камерт бичигддэг.
Дэлхийн олон улс оронд төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт видео тандалт, хувийн нууцтай холбоотой орон нутаг, бүс нутгийн засаг захиргааны байгууллагаас гаргасан журам байдаг. Монгол улсад хяналтын тоног төхөөрөмж ашиглах нь тухайн салбарын хуулиар зохицуулагддаг бөгөөд энэ удаагийн нийтлэлээр Хяналтын камерыг хаана суурилуулах нь хориотой байдаг талаар мэдээлэл хүргэе.


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж болох хэдий ч ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД зааснаар:
27.4.2.Нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно
27.4.3.нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараахыг хориглоно.
27.4.4.дүрсний бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрсний бичлэгийг үзүүлэх, хуулбарлаж өгөхийг хориглоно.
Тэгвэл Axis брэндийн хяналтын камерууд таны хувийн нууцлалыг хэрхэн хамгаалдаг вэ?
AXIS Live Privacy Shield нь камер дээрээ суурилсан технологи бөгөөд ямар ч нэмэлт зардалгүйгээр идэвхжүүлэх боломжтой. Шууд болон бичигдсэн видео дээр хөдөлж буй объект, хүмүүс, нүүр царай эсвэл арын дэвсгэрийг далдлах боломжтой.


AXIS PRIVACY SHIELD ТЕХНОЛОГИЙН БОДИТ ТУРШИЛТЫН БИЧЛЭГ:


Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хяналтын камерын стандарт MNS6423:2019 болон ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийг хэрэгжүүлэн мэдээллийн аюулгүй байдлын нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг ханган ажилладгаараа давуу талтай.
Технологийн дэвшилтэд шийдэл бүхий AXIS брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад “Таван Богд Солюшнс” ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулахын зэрэгцээ үйлчилгээний найдвартай байдал болон хяналтын камерын таралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор мэргэшсэн инженер техникийн ажилчдаас бүрдсэн чадварлаг баг ажиллаж байна.
Та тэдэнтэй холбогдон, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Холбогдох утас: 7500-7777
Facebook: Tavan Bogd Solutions LLC
Хаяг: ХУД, 3-р хороо, Таван Богд Группийн төв байр
Түлхүүр үгс: #Хяналтын_камер, #Камер, #IP_камер, #AXIS, #Камерын_үзүүлэлт, #Таван_Богд_Солюшнс #Сүлжээний_камер #Хувь_хүний_нууцлал #Биет_аюулгүй_ байдал, #Камерын_дүрс, #Камерын_нягтаршил #Хяналтын_Камер