Нэрт эдийн засагчийн цогц сургалт зохион байгуулагдана

2023-05-23 252 0

Эрх чөлөөний философийг ойлгох нь яагаад чухал вэ ?

Хүн бүрд төрсөн цагаас нь өвлөгдөн ирдэг цорын ганц “өмч” бол эрх чөлөө юм. Өмчөө хэрхэн захиран зарцуулах нь хувь хүний шийдэх хэрэг бөгөөд таны “өмчид” хэн ч халдах эрхгүй, та ч бусдын “өмчид” халдах эрхгүй. Бусдын эрх чөлөөнд халдаагүй л бол өөрийн сонгосон амьдралаараа амьдарч буй нь эрх чөлөөний илэрхийлэл болдог. Гэвч хүний нийгэмд бусдын “өмчид” халдахаас эхлээд таны “өмчийг” тонох, булаан дээрэмдэх тохиолдол бишгүйдээ гардаг. Тиймээс өөрийн “өмчийг” хамгаалаад зогсохгүй бусдын “өмчид” халдахгүй байхад эрх чөлөөний философи танд тусална.

Чөлөөт сонголт байгаа газар л сайн үйл оршдог гэдэг. Тэгвэл таны үнэт зүйл, итгэл үнэмшлийг цогцлоож, чөлөөт сонголт хийхэд тань Free Market Academy 2023 зуны эрчимжүүлсэн хөтөлбөр туслах болно.

Торгоны Зам Сангаас зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь ярилцлага, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан суралцах зэрэг оролцооны аргуудыг түшиглэн эрх чөлөө, чөлөөт зах зээлийн суурь зарчмаар дамжуулан нийгэм, эдийн засаг, улс төрийн цогц мэдлэгийг энгийнээр, цэгцтэй хүргэж чаддагаараа жил бүрийн оролцогчдын талархлыг хүлээх болсон билээ.

Цар тахлын дараа анх удаа зохион байгуулагдаж буй гэдэг утгаараа энэ жилийн хөтөлбөр нь рациональ сэтгэлгээ, менежмент, хуулийн засаглал, үнэ ба төрийн зохицуулалт зэрэг нийгэмд тулгамдаж буй суурь асуудлуудад чиглэсэн шинэлэг сэдвүүдийг хамран зохион байгуулагдах гэж буйгаараа онцлогтой юм. Сэтгэлгээний өөр хэв маяг бүхий шинийг санаачлагч, энтрэпренер, манлайлагч залуустай хамт байгалийн сайханд дөрвөн өдрийн турш эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдсанаар та

  • Эдийн засгийн олон урсгал онолууд, түүний дотор Австрийн эдийн засгийн онолын талаар гүнзгий ойлголт авч
  • Хувь хүний эрх, нийгмийн харилцааг өөр өнцгөөс харах чадварт суралцан
  • Бодол сэтгэлгээнийхээ хязгаарыг тэлж, өөрийн гэсэн үзэл бодлыг төлөвшүүлж
  • Үе тэнгийн манлайлагч залуустай танилцан, нэтворк үүсгэн, бусдаасаа суралцах
  • Дэлхийн 50 гаруй хэл дээр ном нь хэвлэгдэн гарсан АНУ-ын Хавайн Их Сургуулийн эдийн засгийн профессор болон бусад чөлөөт зах зээлийн тэргүүлэх төлөөллүүдээс урьд өмнө сонсож байгаагүй, их сургуульд заалгаж байгаагүй эдийн засгийн шинэ соргог ойлголт, мэдлэгийг нэг дор сонсох
  • Англи хэлний мэдлэгээ мэргэжлийн үг хэллэгүүдээр баяжуулан, харилцан ярилцах дадлага хийх боломжуудыг олж авна.

Уламжлалт ёсоор тус хөтөлбөрийг олон улсын нэрт эдийн засагч, философич Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн төвийн захирал, Хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кэн Скүүлэнд болон TFT Events-н үүсгэн байгуулагч, Актон Институтийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан гадаад харилцааны захирал Ли Скүүлэнд нар удирдан явуулж, мэдлэг туршлагаасаа хуваалцана. Түүнчлэн Торгоны Зам Сангийн Үүсгэн байгуулагч, Захирал М.Халиунбат, “Монгол Ай Ди” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхчимэг, Монгол улсын Хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа прокурор асан Г.Эрдэнэбат, Улс төрч, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, “Дэйл Карнеги Трэйнинг Монгол”-н Гүйцэтгэх захирал А.Даваасүрэн зэрэг либертари үзэл санааны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож, хувийн болон мэргэжлийн туршлагаасаа хуваалцаж чөлөөт нийгмийн зарчмуудын талаарх өргөн хүрээний мэдлэгийг олгох болно.

Залуус эдийн засгийн суурь зарчим, онолын сэтгэлгээний талаарх мэдлэгээ тэлээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлуудыг шинэ өнцгөөс харж, бодитой дүн шинжилгээ хийх чадварт суралцахын сацуу тэрхүү чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл, дадлыг олж авахад энэхүү хөтөлбөрийн ач холбогдол оршиж буй юм.

зураг

Бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоосоор орно уу: docs.google.com/…/1zsAD3B85

Хэзээ: 2023 оны 06 сарын 05 – 06 сарын 08-ны хооронд

Хаана: Халиун Мед Ресортод зохион байгуулагдана.

Төлбөр: 1.300.000 (4 өдрийн сургалт, байр, хоол, унаа)

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс болон дараах сувгуудаас авах боломжтой.

Вэбсайт: www.freemarket.mn

Фейсбүүк: Торгоны зам сан

Холбоо барих дугаар: 89697900

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`