add_action('wp_head', function(){echo '';}, 1); Токио дэлхийн хоёр дахь хамгийн чинээлэг хот болжээ

Токио дэлхийн хоёр дахь хамгийн чинээлэг хот болжээ

2023-05-16 359 0

“Henley & Partners” нэртэй Их Британи фирм дэлхийн улс орнуудын хотуудыг саятны тоогоор эрэмбэлж хэр чинээлэг хот болохыг нь жагсаасан байна. Үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө болон хувьцаа нь нийтдээ 1 сая ам.доллароос их байх гэсэн зүйлсийг саятны шалгуурт оруулжээ.

Энэхүү жагсаалтын нэгт 340,000 саятан амьдардаг тул Нью-Йорк хот орсон бол Токиод 290,300 саятан амьдардаг учраас хоёрдугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Харин тэрбумтнуудын хувьд Токио хот Нью-Йорк болон Бээжин хоттой харьцуулахад харьцангуй бага юм.

“Henley & Partners”-н гаргасан жагсаалт:

  1. Нью-Йорк
  2. Токио
  3. Сан Франциско
  4. Лондон
  5. Сингапур
  6. Лос Анжелес
  7. Хонконг
  8. Бээжин
  9. Шанхай
  10. Сидней

Эх сурвалж: Asahi Shimbun

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`