add_action('wp_head', function(){echo '';}, 1); “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг орон сууцны үнэ ханшийг тодорхойлно

“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг орон сууцны үнэ ханшийг тодорхойлно

2023-05-11 363 0

“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн шинэ орон сууц болон хаус, оффис, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид оролцдог “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” хэсгийн үзэсгэлэн 5-р сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд маргааш 12 цагт “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ.

Үл хөдлөх хөрөнгийн 2023 оны 1-р улирлын судалгаагаар нийт 67958 айлын 353 төсөл хэрэгжиж байгаагаас 55719 айлын 253 төсөл захиалга авч байгаа бөгөөд шинэ орон сууцны дундаж үнэ 3,7 сая байна. Эдгээр захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдээс 100 гаруй төсөл нь тус үзэсгэлэнд оролцох бөгөөд орон сууц, амины орон сууцны харьцуулсан үнэ ханшийн судалгааг үзэсгэлэнгээс авах боломжтой.

Тус үзэсгэлэн нь оролцогчдод нэг цэгээс төслүүдээ танилцуулах, борлуулалт хийх боломжийг бүрдүүлдэг бол иргэдэд ипотек болон компанийн хувь лизингд хамрагдах боломжтой хаус, шинэ орон сууцны шилдэг төслүүдтэй танилцах, амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэх, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үл хөдлөх хөрөнгийг сонгоход “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн танд туслах болно.

Гурван өдрийн турш үргэлжлэх тус үзэсгэлэн, яармагийг давтагдсан тоогоор 50,000 иргэн үзэж, сонирхдог бөгөөд үзэсгэлэнд оролцогч болон иргэдэд зориулан салбарын мэргэжилтнүүдийг урин үнэ төлбөргүй илтгэлүүдийг үзэсгэлэнгийн тайзнаас тодорхой цагийн хуваарийн дагуу хүргэдэг уламжлалтай.

Тухайлбал, шинэ орон сууц, амины орон сууцны зах зээл, үнэ ханшийн судалгаа, амины орон сууцны чиг хандлага зэрэг холбогдох сэдвийн хүрээнд илтгэлүүд явагдах бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дараах илтгэлүүд тавигдах болно.

2023.05.12 БААСАН ГАРАГ

зураг

зураг

зураг

2023.05.13 БЯМБА ГАРАГ

зураг

зураг

зураг

зураг

Мөн оролцогч төслүүд худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан тодорхой хувийн хөнгөлөлтийг үзэсгэлэнгийн өдрүүдэд зарладаг бөгөөд “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” хэсгийн оролцогчдоос танд олгож буй урамшуулалтай танилцана уу.

Компани Урамшуулал
Актив Гарден ХХК Захиалагч тус бүрд тохирсон үнийн онцгой нөхцөл санал болгох
Монкон Констракшн ХХК

  • Мандала Гарден цогцолбор хороолол
Ашиглалтад орсон орон сууцанд 3%-ийн хөнгөлөлт, 80 мкв-с дээш орон сууцанд эхний нэг жил 8%-ийн хүүтэй зээл
Хан төгөл пропертиз ХХК

  • Грийн гарден ресиденси
Голомт банкны 6-8 хувийн ипотекийн зээлд хамруулна.
“Барилгачин Групп” ХХК “БАРИЛГАЧИН” худалдааны төвийн ХУДАЛДААНЫ ТАЛБАЙ 5-15 хувийн хямдралтай, Гадаах худалдааны талбайн ТҮРЭЭС 6 сарын 01 хүртэл төлбөргүй
Гурван бухат групп 

  • Арга билиг цогцолбор хотхон,
  • Florence residence цогцолбор хотхон,
  • Plus residence цогцолбор хотхон,
  • Plus apartment,
  • Lux 16 apartment болон нэмэлт төслүүд
Гэр бүл төвтэй “АРГА БИЛИГ” цогцолбор хотхон нь жил бүрийн 05-р сарын 15-ны өдөр болдог “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг угтан нийгмийн хариуцлагын хүрээнд #FamilyFirst кампанит ажлыг эхлүүлж байна.

Энэхүү кампанит ажлын хүрээнд “100 гэр бүлд 100% сэтгэл ханамжтайгаар байртай болох боломж”-ийг олгож байгаа. Ажлын хүрээнд FamilyEXPO, FamilyFEST зэрэг дэд эвентүүд зохион байгуулагдана.

Мөн 6-р сарын 1-нд болох хаалтын үйл ажиллагааны үеэр соён гэгээрүүлэх үйлст хүчин зүтгэж буй “БАГШ-ГЭР БҮЛ”-д 2 өрөө байр бэлэглэнэ.

Эн Ти Эм ХХК

  • Belmonte Residence орон сууцны төсөл
Бэлэн төлөлтөд урамшуулалтай. (30-50 хувийн төлөлт 5 хувь, 51-80 хувийн төлөлтөд 8 хувь, 81-100 хувийн төлөлтөд 10 хувь)
Ханх Цэнгэл ХХК

  • Сити палас оффис, үйлчилгээтэй орон сууцны төсөл
Үндсэн үнэ 3,500,000₮. Үзэсгэлэнгийн өдрүүдэд М2-ын үнэ тутмаас 200,000₮ хямдарна.
Гоёл кашмер ХХК

  • Гоёл резиденс 77 айлын орон сууц
Орон сууцны урьдчилгаа 30%, гэрээ хийгдсэн захиалагчид ноолууран бүтээгдэхүүн бэлэглэнэ.
Смарт Моүд ХХК

  • SwitchBot
Бүх бүтээгдэхүүн 10% хөнгөлөлттэй
Мотиваци ХХК 

  • Евро таун хотхон
Үзэсгэлэнгийн болон нээлтийн урамшуулал зарлаж урьдчилгаа захиалга хийсэн захиалагчдад 10-20 хувийн хямдрал урамшуулалтай
Рисөрч Энд Дэвэлопмэнт ХХК

  • Тавилга – Tonin Casa, PIANCA.
  • Барилгын материал – VIMAR, London Art, Garbelotto, Braga
Барилгын дотор хаалга 200 ш-ээс дээш захиалгад нэгжийн үнийг 800,000 төгрөг
Монгол Угсаа Констракшн ХХК 

  • Хүслийн төгөл хотхон
  • White hill apartment
Хүслийн төгөл хотхон – Нээлтийн урамшуулал  5 хувийн хямдралтай.

White hill apartment – 80м2 байранд бэлэн төлөлтөд 3-5 хувийн хямдралтай.

Мичид Сор Пропертиз ХХК

  • Remax100
Үнийн дүнгийн хямдрал болон тавилгын урамшуулалтай.
Алтаргана ХХК

  • Хүлэг ресидэнс хотхон
Үндсэн үнэ: 3.5 сая

Хямдралтай үнэ: 1.95 – 2.8 сая

Иймд, “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирж 2023 оны барилгын салбарын өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг төслүүдтэй танилцан, урамшуулалтай худалдан авалтад хамрагдаж, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй илтгэлийг сонсон өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.

Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН

Хамтран зохион байгуулагч:

БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Ерөнхий ивээн тэтгэгч:

ACTIVE GARDEN RESIDENCE”
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ХХК

Ивээн тэтгэгч:

GREEN GARDEN RESIDENCE”
МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ХХК
“МОНКОН КОНСТРАКШН” ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг 77113333-1, 9990-7816 утаснаас лавлана уу.

www.barilgaexpo.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`