add_action('wp_head', function(){echo '';}, 1); ГЭРЧ: Н.Батбаяр сайд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлыг шинээр барих мөрөнд оруул гэж хар үзгээр сум зааж бичсэн

ГЭРЧ: Н.Батбаяр сайд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлыг шинээр барих мөрөнд оруул гэж хар үзгээр сум зааж бичсэн

2023-05-11 319 0

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 19 дэх өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн үдээс хойших шүүх хуралдаанаар шинжээчдээс шүүгдэгчдийн өмгөөлөгч, прокурорууд асуулт асууж дууссан. Тиймээс шүүх хуралдааны дараагийн үе шат болох хавтаст хэргүүдийн нотлох баримтыг шинжлэн судалж эхэлсэн билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар “Монрөүд” ХХК-д давуу тал олгосон гэх хавтаст хэргийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Энэ үеэр “Монрөүд” ХХК-ийн хавтаст хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг прокурорын уншиж танилцуулснаар түүвэрлэн хүргэе.

Зам тээвэр хөгжлийн яамнаас авсан баримт: Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлын талаарх холбогдох баримтуудыг хуулж авсан. Үүнд тус замыг улсын төсвийн хөрөнгөөр 19.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хоёрдугаар барилга” ХХК-тай 2008 оны долдугаар сарын 18-нд гэрээ байгуулж замын барилгын ажил 38 хувьтай хийгдсэн байсан. Тус гэрээг төсөвт өртөг, эдийн засгийн хямралд өртсөн байдлаас шалтгаалж 38 хувийн гүйцэтгэлтэй байсныг 2011 оны наймдугаар сарын 17-ны өдөр цуцалсан.

Ийнхүү 2012 оны улсын төсвийн тухай хуульд тус авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 37.2 тэрбум төгрөгөөр барихаар хуульчлагдсан байсан. Улмаар замын санхүүжилтийг өөрчилж Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар хийхээр болсон. “Монрөүд” ХХК 37.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжгүй болсноо яаманд мэдэгдэж байсан.

2013 онд гуравдугаар сарын 2-ны Засгийн газрын 11 дүгээр тэмдэглэлд шууд гэрээ байгуулж ажлыг гүйцэтгэх тухай шийдвэр гарсан. Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажил нь шинээр баригдах есөн авто замын жагсаалтад ороогүй байсан. Тус авто зам нь гуравдугаар арын 30-ны өдөр шинээр баригдах авто замын жагсаалтад төсөвт өртөггүй орсон байсан. Ийнхүү төсөвт өртгийг 46.3 тэрбум төгрөг болгон засаж тогтоосон талаар дурдсан байна” хэмээн прокурор нотлох баримтыг танилцуулав.

ЗГХЭГ-ын ахлах рефератаар ажиллаж байсан гэрч н.Өлзийбаяр: Засгийн газрын 2013 оны 124 дугаартай тогтоолыг албажуулах явцад Н.Батбаяр сайдад уг тогтоолыг танилцуулахад Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлыг шинээр барих мөрөнд оруул гэж хар үзгээр сум зааж бичиглэл үйлдсэн.

Хэрэв Батбаяр сайдын хэлсэн өөрчлөлтийг оруулахгүй бол гарын үсэг зурахгүй, Засгийн газрын тогтоол бүхэлдээ гарахгүй байх нөхцөл байдал үүсчхээд байсан.

ЗТХЯ-ны авто замын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч н.Энхтуяа: Манай яамны зүгээс шинээр баригдах гурван чиглэлийн есөн замын төсөвт өртгийг ЭЗХЯ-аас өгсөн чиглэлийн дагуу тооцооллыг нь гаргаж хүргүүлсэн. Харин Засгийн газар албажиж хэрэгжихдээ гэрээ байгуулах шатандаа байсан Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажил нэмэгдэж орж ирсэн.

Мөн төсөвт өртгийг хоосон орхиж он дамжин болон шинээр баригдах авто замын нийлсэн дүнгээр 570 тэрбум төгрөг гэж гарсан байсан. Мөн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлын төсөв гэрээ байгуулагдах үедээ 9.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байсан.

Сангийн яамны хууль газрын мэргэжилтэнээр ажиллаж байсан гэрч н.Цолмонтуяа:  Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлын төсөв 46.3 тэрбум төгрөг болж нэмэгдсэн.

Шинжээч Мөнхбат Мөнхзаяа, Саранхүү нарын дахин дүгнэлтээр уг замыг 43.3 тэрбум төгрөгөөр барих боломжтой байсан бөгөөд зөрүү болох 2.9 тэрбум гаруй төгрөгийг “Монрөүд” ХХК-аас нэхэмжилж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`