
Манж чин улсын сүүлчийн эзэн хаан Айсин Гиоро Пу Игийн хэрэглэж байсан швейцар хийцийн бугуйн цагийг зарах дуудлага худалдаа энэ сард Хонконгт зохион байгуулагдахаар болжээ.
Patek Philippe Reference 96 Quantieme Lune загварын энэ цагийг хамгийн багадаа $3 саяын үнэ хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.
86 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн энэ цаг өнөөдөр ердөө найман ширхэг үлдсэн гэсэн мэдээлэл бий.
Парис хотод анх худалдаанд гарч байсан энэ цагийг Пу И хэрхэн худалдаж авсан талаар мэдээлэл олдоогүй юм байна.


Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлт Холбоот Улсын Хабаровск хотод таван жил хоригдохдоо тэр үүнийг зүүж явжээ.
Сүүлчийн эзэн хаан тэндээс 1950 онд эх орондоо буцахын өмнө өөрийнх нь орчуулагчаар ажиллаж байсан Георгий Пермяковт цагаа бэлэглэсэн юм байна.
1908 онд Манж чин гүрний хаанаар өргөмжлөгдсөн Пу Игийн түүхийг 1987 онд дэлгэцэнд гарч, Оскарын шагнал хүртэж байсан “Сүүлчийн эзэн хаан” кинонд тодорхой харуулдаг.
Дуудлага худалдааг зохион байгуулах гэж буй Phillips агентлаг эзэн хааны цагийн түүхийг сүүлийн гурван жилийн хугацаанд судалсан гэнэ.
Хятадад буцаж ирснийхээ дараа дайны гэмт хэргээр шүүгдсэн Пу И арван жилийн дараа цагаатгагдаж, 1967 онд нас барах хүртлээ Бээжин хотод жирийн хүний амьдралаар амьдарсан юм.
Цагийг бэлэгт авсан Пермяков 2005 онд нас баржээ.
Хүүхдүүдэд нь өвлөгдсөн цагийг 2019 онд Phillips агентлаг олж авсан юм байна. Өнгөрсөн хугацаанд эзэн хааны цагийг Нью-Йорк, Сингапур, Лондон, Тайпэй хотуудад нийтэд үзүүлж байжээ.
Дуудлага худалдааг тавдугаар сарын 23-нд Phillips-ийн Хонконг дахь байранд зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: CNN
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.