
Нисдэг тэрэг унасан осол өнөөдөр гарсан байна.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Онцгой байдлын байгууллагаас өдөр бүр сургалтын нислэгийн дадлага сургуулилалт хийдэг. Өнөөдөр дадлага сургууль хийгээд буух явцдаа унасан байна.
Нисдэг тэрэг дотор нэг алба хаагч явсан, биеийн байдал хэвийн, бэртэж гэмтээгүй.
Ослын шалтгааныг тогтоохоор цагдаа, прокурор, онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.
Сургалтын нислэгийг Буянт-Ухаа нисэх буудалд хийж байсан” гэсэн мэдээллийг өглөө.
Онцгой байдлын байгууллага сургалтын болон ажиллагааны нисдэг тэрэгтэй. Сургалтын нисдэг тэрэг нь хоёр хүний багтаамжтай гэв.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!