add_action('wp_head', function(){echo '';}, 1); Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ҮАБЗ, Засгийн газар дэмжсэн тул УИХ-д өнөөдөр өргөн барина

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ҮАБЗ, Засгийн газар дэмжсэн тул УИХ-д өнөөдөр өргөн барина

2023-05-03 267 0

Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төслийг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хэлэлцэн дэмжсэн байна.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэнээр УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ.

ҮХНӨ-өөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэх асуудлыг хөндөж буй. Тодруулбал, 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэдгийг өөрчлөн “УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно” хэмээн төсөлд тусгажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`