
Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам нь 2023 оны зургаадугаар сарын 1-4-нд буюу дөрвөн өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдах гэж байна.
Шинэлэг бүхний эхлэл болсон энэхүү шоуны үеэр “The HU” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний задгай талбайн тоглолтоо хийхээр болжээ.
Тэд зургаадугаар сарын 3-нд эх орноосоо мордон Европын орнуудаар урт хугацааны аялан тоглолтоо хийнэ. Харин үүнээсэээ өмнө эх орондоо анх удаа тоглохоор болсон нь “POWER EXPO & FEST” юм байна. Дэлхийн нийтээрээ аялан тоглолтыг нь хүсэн хүлээдэг монгол залуусын уухайн нүргээнийг элэг нэгтнүүд нь шимтэн сонсох боломж энэ зун ганцхан тохиох магадлал өндөр гэдгийг дуулгая.