add_action('wp_head', function(){echo '';}, 1); ГЕГ: Гадаад худалдаа 7.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 2.6 тэрбумаар өслөө

ГЕГ: Гадаад худалдаа 7.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 2.6 тэрбумаар өслөө

2023-05-03 290 0

Гаалийн ерөнхий газраас экспорт, импортын мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Лхагвасүрэн, Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн. Энэ нь экспорт 2.3 тэрбум ам.доллараар, импорт 0.3 тэрбум ам.доллараар өсөхөд нөлөөлжээ.

Экспортын дүн импортоос 2.3 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Он гарсаар Монгол Улс дэлхийн 125 улстай гадаад худалдаа хийснээс 54 улс руу бараа бүтээгдэхүүнээс экспортолсон. 121 улсын бараа бүтээгдэхүүнийг импортолсон байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`