add_action('wp_head', function(){echo '';}, 1); Б.Чинзориг эхний тулаандаа Австралийн боксчныг илүүрхлээ

Б.Чинзориг эхний тулаандаа Австралийн боксчныг илүүрхлээ

2023-05-03 304 0

Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний тулаанаа хийлээ.

Тэрээр Австралийн тамирчин Максимилиан МакКлериг гурван үед 5-0 харьцаагаар илүүрхэж ялсан байна.

Шүүгчдийн үнэлгээ:

Шүүгч Б.Чинзориг Максимилиан МакКлери
Азербайжан 30 27
Марокко 30 27
Тунис 30 26
Молдав 30 27
Узбекистан 30 27

Б.Чинзориг ДАШТ-ий хоёрдугаар шатанд Камеруны боксчинтой тавдугаар сарын 4-д улаан булангаас тулалдана.

ДАШТ-ийг Монголын шигшээ багийн 10 тамирчин зорьсноос одоогоор дөрөв нь эхний тулаанаа хийж хоёр нь дараагийн шатанд шалгараад байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-д

  • -60 кг жинд Тэгшжаргалын Энхтөр шигшээ 16-д шалгарахын төлөө Доминиканы тамирчинтай
  • -71 кг жинд Отгонбаатарын Бямба-Эрдэнэ шигшээ 32-т шалгарахын төлөө Францын тамирчинтай тус тус тулалдана.

Т.Энхтөрийн хувьд тэмцээний эхний өдөр Палестины тамирчныг 5-0 харьцаагаар ялаад байсан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`