
Америкийн домогт рок-н-ролл хамтлаг Аэросмит сүүлчийн аялан тоглолтынхоо товыг өчигдөр зарлажээ.
Тавь орчим жил уран бүтээл туурвисан тус хамтлагийн гишүүд одоо бүгд 70 гарсан настай хүмүүс байдаг.
“Энэ бол үдэлт биш, энэ бол амар амгалан юм! Бэлтгэлээ базаагаад энэ замаар алхвал чи бидний амьдралын хамгийн сайхан шоуг үзэх болно” гэж Аэросмитийн мэдэгдэлд өгүүлжээ.
Тэд Умард Америкийн хотуудад нийт 40 удаагийн тоглолтоо зохион байгуулах бөгөөд 2023 оны есдүгээр сарын 2-нд Филадельфид эхэлж, 2024 оны нэгдүгээр сарын 26-нд Монреалд дуусах гэнэ.
Зул Сарын баярын өмнөх тоглолтыг өөрсдийн төрөлх хот Бостонд товложээ.
Харин Европ тивд тоглох талаар мэдэгдэлдээ дурдаагүй байна.
Хамтлагийн 75 настай гоцлол дуучин Стив Тайлер “Бид фэнүүддээ Peace Out аялан тоглолтоо хүргэхийн тулд сүүлчийн удаа Пандора хайрцгийг нээж байна. Бид дээврийн хонгилоос бүх тоглоомоо гаргаж ирэх тул бэлтгэлтэй, бас болгоомжтой байгаарай” гэж ярьжээ.
Жич: Ямар нэг санаандгүй үйлдлээр олон асуудал, үр дагавар үүсгэх үзэгдлийг “Пандора хайрцаг нээх” гэдэг.
Эх сурвалж: BBC