
Энэ долоо хоногийн Бямба гарагт Их Британийн хаан ширээнд Гуравдугаар Чарльзыг залах ёслол зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр шинэ хаан төр, шашныг бэлэгдсэн олон янзын хувцас өмсгөл, зүүлт чимэг ашигладаг.
Олон жилийн турш байгальд ээлтэй амьдрах хэв маяг, эдийн засгийн хэмнэлтийг сурталчилж ирсэн Чарльз уг арга хэмжээнд өмнөх хаадын хэрэглэж байсан хуучин хувцсыг өмсөхөөр болж, шинээр хийлгэхээс татгалзжээ.


Титэм, таяг зэрэг зарим эд зүйлс олон зууны турш өвлөгдөж ирсэн байдаг. Харин бусад өмсгөл зүүлтүүдийг шинэ хаанд зориулан шинээр бүтээдэг уламжлалтай байжээ.
Тэгвэл Чарльз хаан энэ удаа 1821 оноос хойших хаадын хэрэглэж байсан хуучин эд зүйлсийг дахин ашиглахаар болсныг Букингэмийн ордон өчигдөр зарласан байна.
Тухайлбал тэр өвөг эцэг Зургаадугаар Жорж хааны 1937 онд хаан ширээнд залрахдаа хэрэглэж байсан ёслолын бээлийг өмсөхөөр болжээ.
Бас Жорж хааны өмсөж байсан цагаан маалинган нэхмэл цамц, сэлэмний бүс зэргийг дахин ашиглахаар болсон байна.


Чарльз мөн 1821 онд Дөрөвдүгээр Жорж хааны ёслолд ашиглаж байсан алтаар чимэглэсэн нөмрөгийг зүүхээр болжээ.
“Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх сонирхлын үүднээс” ийм шийдвэр гаргасныг Букингэмийн ордноос өчигдөр гаргасан мэдэгдэлд тайлбарласан байна.
Эх сурвалж: Reuters