
Монголбанкнаас франчайз дурсгалын алт, мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.
Энэ удаад “Монгол шонхор”, “Ойн жирх”, “Mystic wolf”, “Фаберже Цараевич” зоосыг гаргаснаа нийтэд танилцууллаа.
Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр хийдэг байна.
“Монгол шонхор” франчайз зоос


Нэрлэсэн үнэ: 500 төгрөг
Жин: 31.1 грамм
Металл: Мөнгө
“Монгол шонхор” франчайз зоос


Нэрлэсэн үнэ: 1’000 төгрөг
Жин: 3.11 грамм
Металл: алт
“Ойн жирх” франчайз зоос


Нэрлэсэн үнэ: 500 төгрөг
Жин: 31.1 грамм
Металл: Мөнгө
“Mystic wolf” франчайз зоос


Нэрлэсэн үнэ: 20’000 төгрөг
Жин: 1 кг
Металл: Мөнгө
“Фаберже Цараевич” франчайз зоос


Нэрлэсэн үнэ: 1’000 төгрөг
Жин: 62.2 гр
Металл: Мөнгө
Эдгээр зоосыг тус банканд хандан худалдан авах боломжтой аж.
Монгол Улсын банк анх 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг гаргаж байжээ.