“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсэг нээгдэхэд 1 хоног үлдлээ

2023-04-27 290 0

“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг нь жил бүрийн хавар уламжлал болон зохион байгуулагддаг ба энэ оны үзэсгэлэн, яармагийнхаа үйл ажиллагааг илүү өргөжүүлэн үзэсгэлэнгийнхээ 2-р хэсгийг “INTERNATIONAL FAIR” буюу олон улсын оролцогчдыг хамруулан зохион байгуулж байна.

Үзэсгэлэн, яармаг

  • 4-р сарын 28-30-нд “Барилгын материал, техник технологи”,
  • 5-р сарын 05-07-нд “International fair”,
  • 5-р сарын 12-14-нд “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” чиглэлүүдээр “Мишээл экспо”-д зохион байгуулагдана.
“BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Барилгын материал, техник технологи” хэсгийн үзэсгэлэн 4 дүгээр сарын 28-нд 12:00 цагт нээгдэн 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тус хэсэгт барилгын материал үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч 100 гаруй ААНБайгууллагууд барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ техник, технологио танилцуулах болно.

Үзэсгэлэн, яармагийн оролцогчдод болон үзэгчдэд зориулан барилгын салбарын талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл, семинарыг үзэсгэлэнгийн тайзнаас хүргэдэг уламжлалтай.

ИЛТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР

/2023.04.28-29-ний өдөр/

Өдөр Цаг Сэдэв Илтгэгч
2023.04.28

БААСАН гараг

14:00-14:20 “Гол нэр төрлийн барилгын материалын үнэ ханшийн судалгаа”

 

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ
14:20-14:40 “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем”

 

ГЗБГЗГ-ын захиргаа удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Энхгэрэл
14:40-15:00 “Барилгын материалын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал” Монголын барилгын материал үйлдвэрлэлийн холбооны Бодлогын зөвлөх О.Лхагвадорж
15:00-15:20 “”еБарилга” Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог хангах нь”

 

Хот Байгуулалт, Хөгжлийн Газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа
2023.04.29

БЯМБА гараг

12:00-12:20 “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд орчин үеийн дэвшилтэт материалуудыг ашиглах нь” Амины орон сууцны зөвлөгч архитектор Ч.Батцэнгэл
12:20-12:40 “Барилгын материалын цахим худалдааны боломжууд”

 

Барилга МН Мэдээлэл технологийн албаны дарга Д.Алтан-Очир
14:00-14:20 “Smart house /Ухаалаг барилга ба автоматжуулалт/”

 

Хонконг улсын төлөөлөгч William Yin
14:30-14:50 “Aкустик систем ба сүүлийн үеийн шийдэл”

 

Baodu International Advanced Construction Material Co., Ltd -ийн захирал Song Chunlei
15:00-15:20 “Мөнх цэвдэгтэй хөрсөнд  барилга байгууламж барих онцлог” Доктор, МУ-ын Зөвлөх инженер, Гавьяат барилгачин Н.Чойбалсан
15:30-15:50 “Барилгын материалын ханган нийлүүлэлтийн тогтолцоо, хамтын ажиллагаа”

 

Барилгачин худалдааны төв төслийн захирал Д.Цолмонтуяа

Мөн оролцогч байгууллагууд бараа бүтээгдэхүүндээ тодорхой хувийн урамшууллыг үзэсгэлэнгийн өдрүүдэд зарладаг бөгөөд “Барилгын материал, техник технологи” хэсгийн оролцогчдоос танд олгож буй урамшуулалтай танилцана уу.

Компани Урамшуулал
Монайжин Солюшнс ХХК Мидеа брэндийн бүх бүтээгдэхүүнийг үзэсгэлэнгийн өдрүүдэд 10% off
Райсинг Девелопмент Манифактуринг ХХК Бохир цэвэрлэх бичил станцдаа 10-15% off
AquaTherm Итали улсын Comisa  брэндийн халаалтын шугам хоолой холбох хэрэгслээс 1,000,000₮  төгрөгийн худалдан авалт хийгээд Итали улсаар аялах эрхийн эзэн болох
Пөөрл Сити ХХК Үзэсгэлэнгийн үеэр бүх худалдан авалтдаа 3% off
Жонон Платинум Прожектс ХХК Сонгогдсон гэрлүүддээ 10-50% off
Минжзанд ХХК Худалдан авалтаас 5% off
Аганим түүлс ХХК Бүх бараа 10% off
ИЭК-Монгол ХХК Орчин үеийн цахилгаан монтажийн шинэ төрөл болох ШИНОПРОВОД / LINEBAR буюу шинн-дамжуулагч цахилгаан монтажийн тоног төхөөрөмж, программ хангамж ашиглахад хамтран ажиллах санал, танилцуулга. Эхний хамтарч ажиллах 5 байгууллагуудад худалдан авалтын өмнөх зөвлөгөө өгөх үйлчилгээний эрх.
“Эндлесс-Энержи” ХХК emontaj app – татаж, бүртгүүлсэн тохиолдолд бэлэгтэй.
Сан Ми Кемикал ХХК Силикон 50 хувь off
Гэрчулуу констракшн Үзэсгэлэнгийн үеэр шүршдэг хөөсөн дулаалгын түүхий эдийн үнэ 5% off
Номин Мишээл ХХК Номин Мишээл-н GROHE тасаг 10-15% off
Элематик Импекс ХХК Бүх төрлийн алчуур хатаагч (үзэсгэлэн дээр тавигдсан) 10% off
“Барилгачин Групп” ХХК “БАРИЛГАЧИН” худалдааны төвийн ХУДАЛДААНЫ ТАЛБАЙ 5-15% off

Гадаах худалдааны талбайн ТҮРЭЭС 06 сарын 01 хүртэл төлбөргүй.

Паданч ХХК Шилний тоног төхөөрөмж, уян гуурс, шилний урамшуулал зарлана.
Дельта элеватор ХХК Үзэсгэлэнгийн 3 өдөрт үнийн санал авах хүсэлттэй бүртгэл үүсгэсэн харилцагчдад 3% off
Сан ми кемикал ХХК Силикон 50% off
Термигас Импианти Технологи ХХК IMAS брэндийн радиаторт 10% off
Ондилт ХХК Нийт материалдаа 5-15% off
Өлзий Хаалга ХХК м2-н үнийг 10% off
Мөнхтермо ХХК Тухайн үед худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ.
Грийн тимбер ХХК Бүх бүтээгдэхүүн 5-10% off
Кореатоп Стандарт 5% off
Нартын Голомт ХХК 5% off
Түмэн төмөрт ХХК Хэрэглээний төмөр 5-7% off, Хийцлэлийн үйлдвэр 10% off
Жи Эс Дорнын Хөгжил ХХК Үзэсгэлэнгийн үеэр худалдан авалтын  100 хувь төлөлтөд 3% – 4% off
Нью стайл констракшн ХХК СКИН 2 загварын будагтай модон хаалгандаа 10% off
Топ цонх шил ХХК Цонх-3-5% off, Шилэн пасад-5% off
Гуан да карказан Өнгөт төмөр ХХК тонн, жиндээ 100 ¥ хямдралтай
Смарт Моүд ХХК Бүх бүтээгдэхүүн 10% off
Номонгоо ХХК Үзэсгэлэнгийн үеэр бүх хаалгандаа 10 % off
Клаймакс Интернэшнл ХХК 1 сая төгрөгөөс дээш худалдан авалтад сугалаа сугалуулж Итали улсад аялуулах
Универсум групп ХХК Худалдан авалт бүрийн үнийн дүнгээс  5% off
Ти Энд Жи Бүх бараандаа 5% off

Барилгын салбарын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой танилцан, урамшуулалтай худалдан авалт хийж, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй илтгэлийг “Барилгын материал, техник технологи” үзэсгэлэн, яармагаас авах боломжтой.

Иймд, Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил, дэвшилтэй танилцахыг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН

Хамтран зохион байгуулагч:

БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Ерөнхий ивээн тэтгэгч:

ACTIVE GARDEN RESIDENCE”
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ХХК

Ивээн тэтгэгч:

GREEN GARDEN RESIDENCE”
МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ХХК
“МОНКОН КОНСТРАКШН” ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг 77113333-1, 9990-7816 утаснаас лавлана уу.

www.barilgaexpo.mn

/“BARILGA EXPO 2022” үзэсгэлэн, яармагийн үеийн зургаас/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`