add_action('wp_head', function(){echo '';}, 1); Д.Даваасамбуу: Хоёроос гурван жилээр үргэлжилдэг зээлийн үйл явцын дөнгөж эхлэлийг нь хараад ял оноож болохгүй

Д.Даваасамбуу: Хоёроос гурван жилээр үргэлжилдэг зээлийн үйл явцын дөнгөж эхлэлийг нь хараад ял оноож болохгүй

2023-04-24 285 0

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Хөгжлийн Банкны хараат бус гишүүн асан Д.Даваасамбууг шүүгдэгчээр татсан байдаг.

Түүний буруутгагдан мэдэгдэл өгч буй зургаан төсөл

  • Экпортын чиглэлтэй буюу Мах, алтны төсөл. / Хөгжлийн Банкны хуулийн дагуу нийт эх үүсвэрийнхээ 60-иас доошгүй хувийг зөвхөн экспортын үйлдвэрлэлд дэмжихэд явуулна гэсэн байдаг гэдгийг тэрбээр хэлж байв/
  • Монгол Улсын арматур болон өндөгний 50 шахуу хувийг хангах төсөл
  • Улаанбаатар хотыг утаанаас салгах, хамгийн олон ажлын байр бий болгох хоёр орон сууцны төсөл

Эдгээрээс тэрбээр “Бэрэн групп”-ийн асуудалтай холбоотой буюу орон сууцны төслийн талаар дараах мэдүүлгийг өглөө.  “Прокурорын газраас өгсөн дүгнэлтэд “Хөгжлийн Банкны зээлийн удирдлагын хорооны буруу хийсэн дүгнэлтийг мэдсээр байж…” гэсэн байна. Бид Хөгжлийн банкны зээлийн хороог буруу дүгнэлт хийгээгүй гэж бодож байна.

“Бэрэн групп” сүүлийн хоёр, гурав жил алдагдалтай ажилласан, бусдад өртэй байсан гэсэн зүйлүүд дээр голлон энэхүү дүгнэлтийг хийжээ гэж бид харж байна.

Хэрэгт авагдсан материалаас харахад тус компани 23.2 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашигтай. Мөн хийгдсэн ажлыг цаашид хятадын банкнаас санхүүжүүлнэ гэсэн танилцуулгатай байсан. Тиймээс бид энэ төслийг Монгол Улсын төрийн бодлогод нийцэж байна мөн бидний тавьж байгаа шаардлагыг хангасан, эргээд төлөгдөх боломжтой төсөл хэмээн үзэж дэмжсэн байх гэж бодож байна.

Зээл олгохоос өмнө холбогдох хороод буюу Хөрөнгө, Зээл, Эрсдэлийн хороонуудаас зөрчилтэй байвал зөрчлийг арилгах үүрэг өгч маш олон шат дамжлагаар залруулдаг. Тиймээс зөрчил байгаагүй гэдгийг баталж байна.

Гэхдээ яг зээл олгоход зөрчлүүд арилсан байна уу, үгүй юу гэдгийг банкных нь өөрсдөө батлах байх гэж найдаж байна.

Хөгжлийн Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн журамд бусад нөхцөлөөр зарим шаардлагыг тавьж болно гэсэн байдаг. Үүнийг үндэслэж манай Хөгжлийн Банкны удирдлага дараах амлалт, шаардлагуудыг авч шийдвэрлэдэг.

  • Банкны зээлийн бодлогын шаардлагыг хангуулж, чанаргүй зээлийн өр төлбөрийг шийдвэрлэхийг, аливаа зээлийн үлдэгдэл өдөр бүр өөрчлөгдөж байдаг тиймээс үүнийг төлүүлж зөрчилгүй болгох.
  • Барилга эхлүүлэх зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтээн байгуулалтын ажилтай уялдуулж үе шаттайгаар зээлийг хэсэгчлэн олгох бөгөөд дараагийн санхүүжилтийг олгохдоо өмнөх зээлийн зарцуулалтыг шалгасны үндсэн дээр буюу барьцаа хөрөнгө дээр тааруулж олгоно. Мөн компанийн борлуулалтын орлогоор төлөгдсөн үндсэн зээлийн хөрөнгөөр бий болох бүх хөрөнгүүдийг барьцаанд авна.

Бүх зээлээр баригдсан хөрөнгийг зээл төлж дуустал нь барьцаанд байлгах хуулийн заалттай байдаг. Бэрэн дээр ч мөн адил энэ заалт мөрдөгдөж байгаа” гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр хэрэгт авагдсан материалын талаар уншиж танилцуулан дараах тайлбарыг хийв.

Хэрэгт авагдсан материал:

  • Юуны өмнө барилгын мэргэжилтэнтэй болж, газар дээр нь хэмжилт хийж санхүүжилтээ олгож байгаарай гэж зөвлөсөн байна.
  • Тухайн үед энэ зээл эргэн төлөгдөх асуудал эрсдэлтэй байна гэхэд бүх банкны гүйцэтгэх удирдлага “Тийм байна, бид үүнийг хятадын хөгжлийн банкнаас олгох зээлийн 180 сая ам.долларын гэрээ байгуулчихлаа. Үүгээр орон сууцны корпорацаар дамжуулан төлүүлэн авна гэсэн байдаг.

Тиймээс энэ чиглэлээр манай Хөгжлийн Банкны удирдлагууд үүргээ биелүүлж явсан байх гэж бодож байна.

Бэрэн компанийн хувьд тендер зарлаад шалгарчихсан компани. Мөн Өнөөдрийн түвшнээс үзэхэд энэ зээл 50 гаруй хувийн хүүтэй буюу маш хатуу нөхцөлтэй. Тиймээс үүнд бид давуу эрх олгосон зүйл байхгүй.

“Бидэнд ажлын гүйцэтгэлийг мэдэх боломж байхгүй, өөр хүнд ногдох ялыг нөгөө хүнд халдааж хэрэглэж болохгүй”

Зөвхөн анхны танилцуулгад бичсэн анхааруулах зүйлийг хараад хууль зөрчсөн байна гэж ял олгож болохгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлөөс тавьсан шаардлага, мөн банкны тухай хуульд тавьсан шаардлага зэргийг биелүүлсэн байна уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгаж үзээд тогтоосон юм уу? гэдгийг асуумаар байна.

Танилцуулга дээр дурдагдсан эрсдэлийг багасгахын тулд барьцаа хөрөнгийг нь нэмэгдүүлээд түүнд тохируулж зээлийг олгодог. Мөн өртэй байвал өрийг нь багасгадаг. Энэ үйл явц хоёроос гурван жилийн хугацаанд үргэлжилдэг. Энэ явцын дөнгөж эхэнд байгаа анхааруулах зүйлийг гэмт хэрэг хэмээн дүгнэж байвал тун хариуцлагагүй үйл явдал болно.

Бидний зүгээс энэ үйл явц биелэгдсэн гэж үзэж байна. Энэ дотор зарим хүмүүсийн алдаа, хувийн ашиг сонирхол байсан эсэхийг үгүйсгэхгүй.

Бидэнд анх орон сууцны байдал нь 80 хувь хүртэл гүйцэтгэлтэй байна гэж танилцуулсан байдаг. Гэвч энэ нь бодит байдал дээрээ 30,40 хувьтай байна. Үүнийг мэдсээр байж гэж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг буруутгасан байна.

Бидэнд энэ асуудлыг мэдэх боломж байхгүй. Үүнийг яг тухайн ажлыг хариуцаж байгаа хэмжилт хийсэн, эрсдэлтэй гэж үзсэн газар нь мэдэх ёстой.

Тиймээс ямарваа нэгэн хүнд ногдох ялыг нөгөө хүнд халдааж хэрэглэж болохгүй гэсэн эрүүгийн хуулийн заалтыг хэлмээр байна” гэлээ.

10:24 2023/04/24

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`