add_action('wp_head', function(){echo '';}, 1); Оросын байлдааны нисэх онгоц Украины хилийн ойролцоох өөрийн хотод бөмбөг хаяжээ

Оросын байлдааны нисэх онгоц Украины хилийн ойролцоох өөрийн хотод бөмбөг хаяжээ

2023-04-21 270 0

Оросын зэвсэгт хүчний нисэх онгоц өчигдөр орой Украины хилийн ойролцоох Белгород хотод санамсаргүй бөмбөг хаяжээ.

Дэлбэрэлтийн улмаас хотын төвийн гудамжинд томоохон тогоо үүсэж, ойролцоох байшин барилга гэмтсэн байна.

Хүний амь эндээгүй ч хоёр эмэгтэй шархадсан тухай орон нутгийн удирдлага ТАСС агентлагт мэдээлжээ.

“Сухой Су-34 сөнөөгч онгоц Белгород хотын дээгүүр нисэхдээ санамсаргүй сум алдаж, осол гаргалаа” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Мэдэгдэлдээ яг ямар төрлийн зэвсэг осол гаргасан тухай дурдаагүй ба хэргийг мөрдөн шалгаж эхэлснээ мэдээлжээ.

зураг

Хотын гол гудамжнуудын нэгэнд 20 метр диаметртэй нүх үүссэн тухай Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлсэн юм. Бас дөрвөн автомашин, орон сууцны дөрвөн барилга гэмтсэн байна.

Тэрбээр осолтой холбогдуулан хотод онц байдал зарлажээ.

Украины хилд ойрхон оршдог Белгород хот дайн эхэлснээс хойш янз бүрийн халдлага, осолд байнга өртөх болсон юм. Тухайлбал тус хотод байрладаг шатахууны нөөцийн байгууламж, зэвсгийн агуулахад дэлбэрэлтүүд болж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`