add_action('wp_head', function(){echo '';}, 1); Н.Энхболд: Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл хуудас, самбарын тоог бууруулах талаар хуулийн төсөлд тусгасан

Н.Энхболд: Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл хуудас, самбарын тоог бууруулах талаар хуулийн төсөлд тусгасан

2023-04-12 293 0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сонгуулийн зардлыг бууруулах санал их гарч байгаа. Энэ тал дээр ямар дэвшилттэй заалт хуулийн төсөлд оруулж ирж байгаа вэ. Санхүүжилт, сурталчилгаа, хэвлэх материалын асуудлыг тодорхой болгох шаардлагатай” хэмээв.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд “Холимог тогтолцоо нь өөрөө зардал бууруулах суурь нь юм. 36 тойрогт хүн болгон ихээхэн мөнгө зардаг байдал алга болно. Хэвлэмэл хуудас, самбарын хэмжээ, унааны тоог бууруулж байгаа. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.

Зарчмын том асуудлаа шийдсэн байхад бусдыг нь хэлэлцүүлгийн явцад ярилцаж болно. МАН-ын дөрөв, АН-ын хоёр гишүүн бидний өргөн барьсан хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ ажлын хэсгийн хүрээнд бүх санал дээр санал нэгдсэн. Зарчмын том асуудал дээр санал нэг байгаа” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`