add_action('wp_head', function(){echo '';}, 1); Ч.Отгонтуяа чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Ч.Отгонтуяа чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

2023-04-12 305 0

Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-14-ний өдрүүдэд болж байна.

Тус тэмцээнд анх удаа оролцож байгаа манай улсын тамирчин спортын мастер Чинболдын Отгонтуяа 55 кг-ын жинд зодоглож, мөнгөн медаль хүртлээ.

Дорноговь аймгийн уугуул 22 настай тамирчин Вьетнам, Казахстаны бөхчүүдийг ялсан аж.

Шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын тамирчин Пан Чянь Юйд 2:6-гаар ялагдаж, хоёрдугаар байрт шалгарчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`