
АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Элчин Сайдын Яам болон Тээврийн аюулгүй байдлын захиргааны төлөөлөгчид энэ сарын 4, 5-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсан байна.
Энэ үеэр нисэх буудлын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажиллажээ.
АНУ руу шууд нислэг үйлдэж эхэлснээр Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд шинэ зам нээгдэж, худалдаа, аялал жуулчлал, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөл боломж бүрдэх зэрэг олон чухал ач холбогдолтой юм.
“Засгийн газраас АНУ-тай “Open sky” агаарын тээврийн хэлэлцээр байгуулахыг дэмжсэн. Хэлэлцээр байгуулагдсанаар 2024 оны эхээр АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэнэ” хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өмнө нь мэдэгдэж байсан билээ.

