add_action('wp_head', function(){echo '';}, 1); Казахстан улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Казахстан улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2023-04-05 340 0

Бүгд Найрамдах Казахстан Улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 18-ны 23:59 цагт дуусах юм байна.

Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Англи эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Барилга, хот байгуулалт
  • Зам тээвэр
  • Уул уурхай, олборлолт
  • Эрчим хүч
  • Цахим хөгжил, мэдээлэл технологи
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
  • Боловсрол судлал
  • Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
  • Боловсролын сэтгэл судлал
  • Олон улсын харилцаа

Бүртгэл

Бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 23:59 минут хүртэл цахимаар явагдана.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд

  • Анги удирдсан багш эсвэл сургуулийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн жагсаалтын хамт (Боловсролын баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • 12 дугаар ангийн сурагч бол 2022-2023 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн тодорхойлолт
  • Сүүлийн семестрийн дүнгийн тодорхойлолт (Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцаж буй иргэнд хамаарна.)
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Англи эсвэл Орос хэл дээр 500 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Гадаад паспорт;
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./
  • Өргөдлийн маягт /Англи эсвэл Орос хэл дээр бөглөнө./

Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд

  • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
  • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулга;
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Англи эсвэл Орос хэл дээр 600 үгээс цөөнгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах.)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Гадаад паспорт;
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./
  • Өргөдлийн маягт /Англи эсвэл Орос хэл дээр бөглөнө./

 

Эх сурвалж: БШУЯ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`