add_action('wp_head', function(){echo '';}, 1); ТААМАГЛАЛ: 2023 оны эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч, 3,743.8 төгрөг болно

ТААМАГЛАЛ: 2023 оны эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч, 3,743.8 төгрөг болно

2023-03-30 254 0

“Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл” 2023 оны I улирлын түүвэр судалгааны тайлан Монголбанкны албан ёсны цахим хуудсанд байршжээ.

Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг 2023 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 7-ны өдрийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагуудын нийт 27 судлаачийн дунд явуулсан аж.

Мөн энэ улирлаас эхлэн Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран Ард менежмент, Мандал ассет менежмент ҮЦК, Ди Би Эм ассет менежмент, Эрдэнэс ассет менежмент зэрэг томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компаниудыг түүвэр судалгаанд хамруулж эхэлсэн бөгөөд судалгааны үр дүнг дараах байдлаар нэгтгэн танилцуулав.

зураг

Монголбанк
зураг

Монголбанк

Инфляцын төсөөлөл

Шинжээчид инфляцыг 2023 оны нэгдүгээр улиралд дунджаар 12.5%, хамгийн ихдээ 15%, хамгийн багадаа 10.4% байхаар төсөөлсөн байна. Цаашид инфляц буурч, 2023 оны эцэст 11.4% гэж таамагласан байна.

Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл

Бодит ДНБ-ий өсөлтийг 2023 оны нэгдүгээр улиралд дунджаар 3.9%, хамгийн ихдээ 6.8%, хамгийн багадаа 1%-тай байхаар төсөөлж байна. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэн 2023 оны эцэст өнөөгийн түвшинд (4.7%) хүрнэ гэж таамагласан байна.

Бодлогын хүүний төсөөлөл

Төв банкны бодлогын хүүг 2023 оны нэгдүгээр улиралд дунджаар 13%, хамгийн ихдээ 14%, хамгийн багадаа 12% байна гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч 2023 оны эцэст 12.6% байна гэж таамаглажээ.

Валютын ханшийн төсөөлөл

2023 оны нэгдүгээр улиралд төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч дунджаар 3,537.3 төгрөг, хамгийн ихдээ 3,618.1 төгрөг, хамгийн багадаа 3,500 төгрөг байна гэж үзжээ. Цаашид төгрөгийн ханшийн сулралт үргэлжилж 2023 оны эцэст 3,743.8 төгрөгт хүрнэ гэж таамаглажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`