
Эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий тоглолтууд Энэтхэг улсад найм дахь өдрөө үргэлжилж байна.
52-54 килограммын жинд ОУХМ М.Энхжаргал мөнгөн медалийн төлөө Колумб улсын тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж 0:5 онооны харьцаатайгаар ялагдаж, ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.
Манай улсаас нийт найман тамирчин уг тэмцээнд оролцохоор Энэтхэг улсыг зорьсон. 48-50 килограммын жинд ОУХМ Л.Алтанцэцэг Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 оноогоор ялснаар мөнгөн медалийн болзол хангасан бөгөөд Энэтхэг улсын тамирчин Ниту Нитуатай аваргын алтан медалийн төлөө хагас сайн өдөр тоглоно.