add_action('wp_head', function(){echo '';}, 1); 105 дугаар сургууль биеийн тамирын шинэ заалтай болов

105 дугаар сургууль биеийн тамирын шинэ заалтай болов

2023-03-21 266 0

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд биеийн тамирын шинэ заал барьж, ашиглалтад орууллаа. Тус сургууль нь 2700 гаруй сурагчтай бөгөөд шинээр ашиглалтад орсон энэ зааланд тус сургуулийн 1000 гаруй сурагч спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх, дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой боллоо. Гурван хорооны хүүхдүүд сурдаг, олон сурагчтай ч биеийн тамирын ганцхан заалтай байсан аж. Иймд хүүхдүүд спортоор хичээллэх, дугуйлан секцэнд хамрагдах, бэлтгэл сургуулилалт хийх боломж бүрдүүлэхийн тулд шинэ заалыг байгуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`