add_action('wp_head', function(){echo '';}, 1); Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгож эхэллээ

Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгож эхэллээ

2023-03-01 317 0

Түгжрэлийг бууруулах цогц ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгож эхэллээ. Цахим гэрчилгээ олгосноор иргэд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг цаг тухайд нь харж, нээлттэй мэдээлэл авах боломжтой.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн системийг бий болгохоор сүүлийн хоёр жилд ажиллаж байна. Энэ бол зөвхөн RFID чип суулгах ажил биш, ухаалаг камерийн систем, ухаалаг зогсоол, төлбөр тооцооны систем зэрэг багтсан зам тээврийн нэгдсэн ухаалаг системийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

Бид гуравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгаж эхэллээ. Эхлээд төрийн өмчийн буюу нийтийн тээврийн хэрэгслүүдэд суулгана. Өнөөдрийн  байдлаар 200 гаруй тээврийн хэрэгсэлд суулгасан. Зургаадугаар сарын 1-нийг хүртэл улсын бүртгэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгсэлд суулгана.

-Цахим гэрчилгээ буюу RFID технологи ямар давуу талтай вэ?
-RFID технологийг дэлхийн хотууд 20-30 жил ашиглаж ирсэн. Үүгээр зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих, түгжрэлийг бууруулах, иргэд замын нөхцөл байдлын нээлттэй мэдээллээр хангагдах ач холбогдолтой. Мөн нийтийн тээврийн зогсоол хаана байдаг, хаагдсан болон осол гарсан замуудын мэдээллийг харах боломжтой гэх мэт зам тээвэртэй холбоотой бүхий л мэдээллийг авч болно.

-Цахим гэрчилгээ буюу RFID технологи ямар давуу талтай вэ?
-RFID технологийг дэлхийн хотууд 20-30 жил ашиглаж ирсэн. Үүгээр зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих, түгжрэлийг бууруулах, иргэд замын нөхцөл байдлын нээлттэй мэдээллээр хангагдах ач холбогдолтой. Мөн нийтийн тээврийн зогсоол хаана байдаг, хаагдсан болон осол гарсан замуудын мэдээллийг харах боломжтой гэх мэт зам тээвэртэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой.

-RFID технологийг нэвтрүүлж, иргэдийн хувийн мэдээллийг авах гэж байна гэсэн хардлага байна?
-Иргэнтэй холбоотой мэдээллийг цуглуулахгүй. Зөвхөн тээврийн хэрэгслийн мэдээллийг цуглуулна. Машин дотор ямар хүн явж байгаа мэдээллийг дамжуулахгүй. Дуу, дүрс дамжуулахгүй гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`