add_action('wp_head', function(){echo '';}, 1); Чехэд амьдардаг 12 мянган иргэн тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо

Чехэд амьдардаг 12 мянган иргэн тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо

2023-03-01 297 0

Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех хооронд байгуулсан хэлэлцээр өнөөдөр буюу 2023.03.01-ний өдөр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэллээ хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв.

Ингэснээр Чехэд ажиллаж, амьдарч буй 12 гаруй мянган иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо.

Монгол, Чехийн хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг тус улсын Төлөөлөгчдийн танхим болон УИХ соёрхон баталжээ.

Өнгөрсөн хугацаанд Монголын 20 мянга гаруй оюутан залуус Чех Улсад боловсрол, мэргэжил эзэмшсэн байна. Мөн Улаанбаатар-Прага хоорондын шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн юм. Манай талаас тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ Прагт тавьжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`