add_action('wp_head', function(){echo '';}, 1); Арван аймгийн 23 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

Арван аймгийн 23 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

2023-02-27 235 0

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зудын, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.

Тухайлбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн /Өлзийт/ нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Харин Баян-Өлгийн Булган, Увсын Малчин, Улаангом, Сагил, Баруунтуруун, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Баянхайрхан, Улиастай, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Баянтэс, Яруу, Түдэвтэй, Баянхонгорын Галуут, Архангайн Хангай, Цахир, Өвөрхангайн Хархорин, Есөнзүйл, Хужирт, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ /Хатгал/, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Түшиг, Ерөө, Сүхбаатар, Төвийн Алтанбулаг, Угтаалцайдам, Баян, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Өмнөдэлгэр (Гурванбаян), Цэнхэрмандал, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Хэрлэн, Булган Халхголд /Сүмбэр/ зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу /13 аймгийн 41 сум/ байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`