
Сар шинийн баярын дараа Хөвсгөл аймгийн Хүслийн хадыг олон иргэн зорьдог. Гэвч энэ жил Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж, мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул зорчихыг хоригложээ. Улмаар Хатгал тосгоноос хойд зүгт 14 км-т Хүслийн хад, Живаагийн хил орчмын газарт хориглох тэмдэг байрлуулсан байна.