
Babyworld дэлгүүр нь дэлхийд танигдсан хамгийн чанартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулан ирж Монголынхоо бяцхан үрсэд санал болгодог билээ. Уг дэлгүүрт 0-3 насны хүүхдэд зориулсан бүх төрлийн бүтээгдэхүүнээс гадна төрхийн өмнө болон төрсний дараах ээжүүдийн арчилгааны хэрэгслийг нэг дороос худалдан авах боломжтой.
Тус дэлгүүр нь үндсэн 5 салбар болон онлайн дэлгүүртэй, Монгол орон даяар 200 гаруй эмийн сангууд болон гэрээт борлуулагчдаараа дамжуулан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдээ хүргэж байна.
BEFORE


AFTER


BEFORE


AFTER


BEFORE


AFTER


Babyworld дэлгүүр нь 2023 оны нийгмийн хариуцлагын хүрээний эхний ажлаараа Нийслэлийн Өргөө Амаржих газрын Нярайг эмчлэх тасагт, хөхөөр хооллолтыг дэмжигч LANSINOH /лансино/ брэндийн нэрэмжит “ХӨХҮҮЛ ЭХИЙН АМРАХ ӨРӨӨ” -г иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө. Мөн тухайн тасагт хэвтэн эмчлүүлж буй ээж, хүүхдүүдэд Babyworld нэрийн нярайн бэлгийн багц гардуулаа.








Babyworld дэлгүүр нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд бяцхан үрс, ээжүүддээ тусламжийн гараа сунган ажилласаар ирсэн.






Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудаас:
- КОВИД-19-ийн дараа Өргөө амаржих газарт хүүхдийн ор бэлэглэсэн.
- 2021 оны 3-р сард ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасагт Английн Joie брэндийн хүүхдийн ор бэлэглэсэн байна.
- 2021 оны 12 сард ЭМЯ-ны харьяа хүүхдийн төв сувилалд нярай болон 0-3 настай хүүхдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг хандивласан.





