add_action('wp_head', function(){echo '';}, 1); Монгол Улсын аврах баг Турк дахь эрэн хайх аврах ажиллагаагаа өндөрлөлөө

Монгол Улсын аврах баг Турк дахь эрэн хайх аврах ажиллагаагаа өндөрлөлөө

2023-02-18 285 0
Монгол Улсын аврах баг Турк дахь эрэн хайх аврах ажиллагаагаа өндөрлөлөө
💛МУ-ын Онцгой байдлын баг Турк улсад ажиллах хугацаандаа нийт 8 хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.
💛Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчтай эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
💛Туркийн Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажил эхэлсэн. Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим % нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна гэж ОБEГ мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`