add_action('wp_head', function(){echo '';}, 1); Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хоёр хоногт баталлаа

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хоёр хоногт баталлаа

2022-12-17 420 0

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Яаралтай горимоор УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар хоёр хоногт хэлэлцэн баталсан уг хуульд Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар тусгасан.

Энэ хуулиар:

  • Хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа.
  • Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болж байна.
  • Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар боллоо.
  • Сүүлийн жилүүдэд иргэд олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан зүйл бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрдөг гэж иргэд бухимдаж байсан. Үүнийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа.
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг зохицуулалттай боллоо.

Г.ЗАНДАНШАТАР: АВЛИГА ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙГ АЛДАГДУУЛЖ, АРДЧИЛЛЫГ ДОРОЙТУУЛЖ БАЙНА

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Авлигын гэмт хэргийн хор уршгийг нийт нийгэм даяараа төлдөг. Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна. Өнөөдрийн баталсан энэ хууль авлигатай тэмцэхэд томоохон алхам болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн энэ хуулиар, халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа.

Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар болсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдав.

Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар болсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдав. Эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болсон. Түүнчлэн албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болсныг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан асуудал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрч байна гэх явдал байсан. Хуулийн ийм зөрчлийг шийдвэрлэснийг тодотгоод,  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай болсныг онцлон тэмдэглэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`