
ОХУ-ын аюулгүй байдлын шинжээч Петр Фефелов бие хамгаалагчид алдаа гаргаагүй бол Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг халдлагад өртөхөөс сэргийлэх боломжтой байсан гэжээ.
Тусгай албад олон хүн цугларсан газар үг хэлэх эрсдэлийг тооцоолох ёстой байсан гэж шинжээч үзэж байна. Ийм арга хэмжээ нь аюулгүй байдлын албаныхны хувьд хамгийн хүнд байдаг. Энэ газар олон тооны тусгай ажилтнуудыг дайчлах ёстой байжээ. Тэд цугларсны олны бичиг баримт, биедээ авч яваа эд зүйлсийг шалгах ёстой байв.
Түүнчлэн, тусгай албаны ажилтнууд Абэгийн өмнө хамгаалалт болох ёстой байжээ. Энгийн иргэдийг улстөрчид 5-10 м радиусын зайд ойртуулах ёсгүй. Гэтэл түүний бие хамгаалагчдын алдаанаас болж үл таних этгээд Абэд маш ойртож чадсан байна. Буудахад тохиромжтой зайд ойртож, буугаа гаргаж, Абэгийн зүг чиглүүлэн, буудах хүртэл хугацаа хэрэгтэй. Хэдийгээр бие хамгаалагчид нь Абэгийн дэргэд байсан ч энэ бүгдийг анзаарч, хараагүй гэж шинжээч тодруулжээ.
Түүний хэлснээр, арга хэмжээнд оролцогчдыг төмөр илрүүлэгчээр гаргах ёстой байсан. Улстөрч сум нэвтрүүлдэггүй хөнгөн хантааз хүртэл өмсөөгүй байсан гэж Ферфелов онцолсон байна.