
Эзэн хааны цомыг 45 удаа хүртсэн их аварга Хакүхо буюу Магаки ояката Японы Кирин компанийн “Хонкирин” шар айргийн шинэ сурталчилгаанд оролцлоо.
Өнөөдрөөс /2022.07.05/ эхлэн Японы телевизийн сувгаар цацагдсан тус роликт Хакүхо Японы алдартай хөтлөгч Тамори, жүжигчин Ёсүкэ Эгүчи нарын хамт тоглосон байна.
Хакүхо “Зангиагаа авчихаар шар айраг улам амттай болох юм. Сайхан байна” гэх зэргээр ярьж, хэр баргийн жүжигчнээс дутахгүй авьяастайгаа харууллаа.