Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
НДЕГ-ын НДШ төлөлтийн 2022 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагсдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байна.
Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
НДШ төлж буй ажиллагсдын дүнд 420.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажилтнууд 10.7 хувийг, 3.0 сая төгрөгөөс дээш цалинтай ажилтнууд 6.9 хувийг тус тус эзэлж байна.


