ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний бодлогоороо Европын улс төрчдийн хамгийн сул тал болох сонгуулийн үеэр сонгогчдын тэдэнд өгөх саналын тоонд цохилт өглөө гэж “The Wall Street Journal” хэвлэл дүгнэжээ.
Айл өрхүүд болон албан байгууллагуудад Оросын байгалийн хий хүчтэй үгүйлэгдэх ирэх өвлөөс өмнөхөн Европын тэргүүлэгч орнуудад сонгууль болно. Оросын хийн нийлүүлэлтээс ихээхэн хараат Герман улсын Доод Саксон мужид бүс нутгийн сонгууль аравдугаар сард болно. Оросын хийн томоохон импортлогч Итали улсад ирэх оны дундуур бүх нийтийн сонгууль болно гэж тус хэвлэл тодруулжээ.
Европын орнуудын эрх баригчид хүн амд ирэх үнийн цохилтыг зөөлрүүлэх зорилгоор зардлаа нэмэгдүүлэхэд хүрсэн. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хий, эрчим хүчний үнийг тогтоон барих зорилгоор нэмж 28 тэрбум ам.доллар гаргажээ. Франц улс эрчим хүчний хямралын үр дагаврыг зөөлрүүлэх зорилгоор асар их хөрөнгө мөнгө зарж буй цорын ганц улс биш. Герман, Грек, Итали мөн ижил нөхцөл байдалд ороод байна гэж “The Wall Street Journal” хэвлэл онцолсон байна.


